Сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрдэм шинжилгээ PDF Хэвлэх И-мэйл
Эрдэм шинжилгээ

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үр бүтээлтэй явуулж,олон арван өгүүлэл, ном зохиолуудыг туурвиж ирсэн бөгөөд гадаадад, дотоодод олон улсын эрдэм шинжилгээний семинар хуралд Б.Бор, Л.Уранцэцэг, Б.Туяа, Г.Сарантуяа, Ж.Даваа, М.Мөнхцэцэг, Ш.Эрдэнэчимэг, М.Нарантуяа, Ш.Батболд нар оролцож, илтгэл тавьж байсан. Мөн дотоодын их, дээд сургууль хамтарсан хуралд багш, оюутнууд  оролцож, олон арван илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.   Монголын   хүүхэд,   залуучуудын төлөвшлийн чиглэлээр ном товхимол 20 гаруй, өгүүлэл 550 гаруйг бичиж нийтлүүлсэн.

 Сэтгэл судлалын эрдэм шинжилгээ, сургалт судалгаа шинэ шатанд хөгжиж цар хэмжээ, төрөл чиглэлийн хувьд ихээхэн баялаг болсоор байна.

1978   онд   профессор   Л.Уранцэцэг   "Янз бүрийн соёл уламжлал дахь бие хүний нийгэмшил" сэдвээр (Ph.D) докторын зэрэг, профессор Б.Туяа 1990 онд "Хамтын бүтээлч үйл ажиллагааны явцад оюутан-бие хүний сурах сэдэл хөгжих нь" сэдвээр (Ph.D) докторын зэрэг, 1993 онд дэд профессор Ж.Даваа "Монголын нөхцөлд ахлах ангийн сурагчдад иргэний байр суурь төлөвшүүлэх нь" сэдвээр (Ph.D) докторын ззрэг, 1997 онд Г.Сарантуяа "Оюутны хамт олны нийгэм сэтгэл зүйн уур амьсгал бүрэлдэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлс" сэдвээр (Ph.D) докторын зэрэг, 2000 онд М.Мөнхцэцэг "Бие хүний сэтгэл зүйн цаг, түүний хэрэгжилтийг судалсан нь" сэдвээр (Ph.D) докторын зэрэг, 2001онд Ш.Эрдэнэчимэг "Анхны сэтгэгдэл үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлс" сэдвээр (Ph.D) докторын зэрэг, 2008 онд М.Дэлгэржав "Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны шинэчлэл" сэдвээр (Ph.D) докторын зэрэг, 2009 онд М.Нарантуяа "Монгол улс дахь эрх зүйн боловсролын шинэчлэлийн асуудал"  сэдвээр докторын (Ph.D) зэрэг, 2004 онд Ш.Батболд "Дасан зохицооны түвшинг судалсан нь" сэдвээр магистрын зэрэг, 2006 онд Б.Золзаяа "Үндэсний шигшээ багийн тамирчдын сэтгэл зүйн бэлтгэлд нөлөөлөх зарим хүчин зүйлс" сэдвээр магистрын зэрэг тус тус хамгаалж холбогдох чиглэлүүдээрээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж гүйцэтгэж байна.

2009 оны байдлаар эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр сүүлийн  жилүүдэд ном товхимол 20 гаруй, өгүүлэл 100 гаруйг хэвлүүлэн нийтлүүлж, оутанд зориулж мэргэжлийн ном, гарын авлага 7, мөн орос хэлнээс 3 ном орчуулан бэлтгэсэн байна.

Хэвлэгдсэн гол бүтээлүүд

  • "Хамтын бүтээлч үйл ажиллагааны явцад оюутан-бие хүний сурах сэдэл хөгжих нь" /УБ.,1979/
  • "Хүүхдийн мэдрэл төрх байдал" /УБ.,1969/, "Сэтгэл судлал" /УБ., 1970/
  • "Сурган хүмүүжүүлэх зүй" /УБ., 1970/
  • "Шилжилтийн насны хүүхдийн хөгжил хүмүүжлийн ажлын зарим асуудал" /УБ., 1982/
  • "Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал" /УБ., 1996/
  • Л.Уранцэцэг, Ч.Түмэндэлгэр "Сэтгэл зүйн зугаатай өгүүллүүд" /УБ., 1990/
  • "Ерөнхий ба туршилтын сэтгэл судлалын практик" /УБ., 1997/
  • "Сэтгэл зүйн тест" /УБ., 2000/
  • Г.Сарантуяа "Сэтгэц оношилгоо" /УБ, 2001/
  • "Боловсрол судлал" /УБ., 2002/
  • Айсмонтас Б.Б "Сургалтын онол" Орч: Ж.Даваа нар /УБ., 2003/
  • Л.Уранцэцэг "Сургуулийн сэтгэл зүйн алба" /УБ., 2002/
  • "Сэтгэл судлал мэдлэг шалгах тест" /УБ., 2003/
  • Л.Уранцэцэг "Харилцааны сэтгэл судлал" /УБ., 2003/
  • Б.Туяа "Бие хүний сэтгэл зүйн өрнөдийн онол, гол төлөөлөгчид" /УБ.,2003/
  • "Нийгмийн сэтгэл судлал" /УБ, 2003/
  • В.Г.Крысько, "Сэтгэл судлал" /Бүдүүвч, хүснэгт УБ., 2003/
  • "Практик сэтгэл судлал" /УБ., 2004/
  • Г.Сарантуяа "Ажиглалтын арга /Цуврал/ 1" /УБ., 2004/
  • Г.Сарантуяа "Тестийн арга" /Цуврал 2/ /УБ., 2005/
  • Г.Сарантуяа, Л.Уранцэцэг "Хуульчийн харилцааны сэтгэл зүй" /УБ., 2006/
  • М.Дэлгэржав "Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудал" /УБ., 2006/
  • Ж.Даваа "Сургалтын онол" /УБ., 2006/
  • "Сурган хүмүүжүүлэх зүй" /УБ., 2007/
  • Т.Арслан, Ж.Даваа, Г.Сарантуяа, Л.Уранцэцэг, Ш.Эрдэнэчимэг нар "Дээд сургуулийн сургалтын технологи" /УБ., 2007/
  • Л.Уранцэцэг "Угсаатны сэтгэл судлал" /УБ., 2007/
  • "Сурган хүмүүжүүлэх зүй" /тест УБ., 2007/
  • Ж.Даваа "Нэгж хөтөлбөр хэрхэн боловсруулах вэ," / УБ., 2007/
  • Ж.Даваа "Хүн болох үе шат" /УБ., 2008/
  • М.Дэлгэржав "Бичгийн хэвний нууц" /УБ., 2008/
  • Ш.Батболд "Амьдрах ухаан" /УБ., 2008/
  • Г.Сарантуяа "Социометрийн арга" /УБ., 2009/ зэрэг бүтээлүүд хэвлэгдсэн байна.

Судалгаа, төсөл

 Тус тэнхимийн багш нар гадаад дотоодын төсөлд оролцон, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж,  судалгаа шинжилгээний өгүүлэл ном зохиолуудыг туурвиж сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн сургалт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэж  байна.

 Тухайлбал:

  • Л.Уранцэцэг 1997-2000 онд "Алхам алхмаар төсөл". МННХ;
  • Л.Уранцэцэг 2001 онд "Нялх, нярай хүүхдэд сургалт явуулах нь" төсөлд оролцсон. МННХ;
  • Б. Туяа 2002-2004 онд "Гэр бүлийн гишүүдинн харилцаа, үүрэг" Дэлхийн 30 гаруй улс оролцсон Олон улсын төсөл;
  • Азийн Хөгжлийн Банкны Боловсролыг Дэмжих Хөтөлбөрийн   хүрээнд   "Сургуулийн менежмент" төсөл;
  • НҮБ-ын хүүхдийн сангийн "Сургуулийн насны хүүхдийн хөгжил"-ийн стандартын төслийн судалгаа хийсэн;
  • Ш.Эрдэнэчимэг, Г.Сарантуяа, Ш.Батболд нар 2004-2006 онд "Патопсихологи, этнопсихологи, психографологийн    судалгааны зарим үр дүнг практикт ашиглах нь" Шинжлэх ухаан технологийн  сангийн грант; "НҮБ"-ийн хүүхдийн сан, ЕСД-ийн үнэлгээний төсөл;
  • Л.Уранцэцэг, Ж.Даваа 1996-1997 онд Английн хүүхдийг ивээх сангийн "Нийгмийн ажилтан бэлтгэх" төсөл;
  • Ж.Даваа "Боловсролын менежмент", " Боловсрол судлал", "Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх боловсрол" төслүүдийг хэрэгжүүлсэн байна.
  • М.Нарантуяа, Л.Уранцэцэг 2000 онд "Хууль бидний амьдралд" төсөл. МННХ;
  • М.Нарантуяа 1998-2000  "Нийгмийн ухааны сургалтын шинэчлэл" төсөл. МННХ;
  • М.Нарантуяа 2000-2003 "ЕБС-ийн эрх зүйн сургалтын шинэчлэл" төсөл. МННХ;
  • М.Нарантуяа 2004-2005 "Нөхөн үржихүйн ТББ-ыг чадваржуулах" төсөл. Глобал сан;
  • М.Нарантуяа 2006-2007 "Нийгмийн хөгжлийн мониторинг" төсөлд оролцож, төслийн мониторингод 8 аймагт сургалт зохион байгуулсан.    Дэлхийн банк;
  • Сүүлийн   жилүүдэд   манай  тэнхмийн багш оюутнууд нийт 10 аймгийн 9000 хүнээс угсаатны сэтгэл зүйн өвөрмөц онцлогийг тодруулах зорилгоор судалгаа хийж байна.
  • Г. Сарантуяа, Л.Уранцэцэг 2007-2008 онд "Шүүх эрх мэдлийн шинэчлэл"   төсөл.   Хууль   зүйн үндэсний төв, Америкийн   хуульчдын   хамтарсан төсөл;
  • Ш.Эрдэнэчимэг 2008 онд "Бага насны хүүхдийн цогц чадамжийн хөтөлбөрт үнэлгээ хийх" төсөл. ЮНИСЕФ-ийн санхүүжилтээр хийсэн.
  • Ж.Даваа 2008-2009 онд "6 настай хүүхдэд зориулсан сургалтын орчинд мониторинг" сэдэвт төсөл;
  • Л.Уранцэцэг 2008-2009 онд "Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт" төсөл. ЮНИСЕФ-хүүхдийн хөгжлийн сан.

 

Сэтгэл  судлалын тэнхим нь дараах чиглэлүүдээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж байна.

  • Нийгмийн сэтгэл судлал
  • Угсаатны сэтгэл судлал
  • Бие хїний сэтгэл судлал
  • Сэтгэцийн оношилгоо
  • Боловсролын сэтгэл зїй
  • Харилцааны сэтгэл судлал
  • Сурган хүмүүжүүлэх ухаан
  • Нас зүйн сэтгэл судлал
  • Үйлдвэрлэлийн сэтгэл судлал
  • Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй
  • Бие хүний хөгжил төлөвшил, хүмүүжил, боловсрол
  • Хувь хүний менежмент
  • Сургалтын агуулга, арга зүй
  • Ёс суртахууны боловсрол
  • Боловсрол судлалын онол, арга зүй
  • Сургалтын технологи
  • Улс төрийн сэтгэл судлал
  • Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал
  • Гэр бүлийн сэтгэл судпал
  • Практик сэтгэл судлал
  • Буддын сэтгэл судлал
  • Спортын сэтгэл судлал
  • Сэтгэл судлалын түүхийн асуудал
  • Хүүхдийн сэтгэл судлал
  • Эмгэг сэтгэл судлал
  • Анагаахын сэтгэл судлал
  • Клиник сэтгэл судлал
  • НҮЭМБ-ийн чигэлэлээр
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 24, Мягмар гариг, 12:19